Увс аймгийн Өлгий сумын ИТХ

Увс аймгийн Өлгий сумын ИТХ

Увс аймгийн Өлгий сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өлгий сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ.

2024-04-22

Сумын ИТХ-ын дэргэдэх Зөвлөлийн хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 9 цагт хуралдуулан ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааны тов зарлах, хэлэлцэх асуудлыг батлах талаар хэлэлцлээ. 

ИТХ-ын ээлжит 15-р хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 9 цагт хуралдуулан дараахь асуудлыг хэлэлцэнэ.

- Орон нутгийн хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийг байгуулах

- Сонгогчийн санал авах зорилгоор сумын сонгуулийн хэсэг байгуулах

- Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж талбай, олон нийтийн газарт  байрлуулах байршлыг тогтоох

- Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох товыг тогтоох

- Хүүхдийн цэцэрлэгийн 60 жилийн ойн талаарх тайлан мэдээллийг сонсох

- Сумын цагдаагийн хэсгийн ажлын тайлан мэдээлэл сонсох зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

 

Ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%