Сумын ИТХ-ын Зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 11 ны өдөр зарлан хуралдуулж дараахь асуудлыг хэлэлцлээ.
- ИТХ-ын ээлжит хуралдааны тов зарлах, хэлэлцэх асуудлыг батлах
Зөвлөлийн хуралд гишүүн 7 төлөөлөгчөөс 6 ирсэн. ирц бүрдсэн тул хуралдааныг хийлээ.
Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлаа ярилцан хэлэлцэж 2024 оны 12 дугаар сарын 23 ны өдрийн 9 цагт ИТХ-ын 2 дугаар хуралдааныг хуралдуулахаар шийдвэрлэн дараахь асуудлуудыг хэлэлцэхээр боллоо.
- Сумын ИТХ-ын даргын мэдээлэл
- ИТХ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах
- ИТХ-ын хороо байгуулах, бусад журмуудыг хэлэлцэн батлах
- Сумын засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах,
- 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг батлах
- Сумын 2025 оны төсөв батлах
- Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэн ИТХ-ын даргын захирамж гаргахаар боллоо.
ИТХ-ын ажлын алба