Аймаг сумын ИТХ-ын хурлын төлөөлөгчдийн нэг өдөр арга хэмжээг 2025 оны 07 сарын 05-06 ны өдрүүдэд Сумын төв Хар усанд амжилттай зохион байгуулж явууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд Аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Т.Амарзаяад хүсэлт тавьж хамтран ажилласнаар нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж 2 өдрийн турш ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үзлэг, оношлогоо хийж ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Я.Бат-орших болон Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар уг арга хэмжээг нээж ард иргэддээ хандан мэдээлэл өглөө.
2025.07.05 ны орой Үдшийн цэнгүүн зохион байгууллаа.