Увс аймгийн Өлгий сумын ИТХ

Увс аймгийн Өлгий сумын ИТХ

Увс аймгийн Өлгий сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өлгий сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Нээлттэй хаалганы өдөр " зохион байгуулав.

2026-04-29

2026 оны 04 дүгээр сарын 29 ны өдөр Аймгийн ИТХ-ын ажлын албанаас ирсэн албан бичгийн дагуу Сумын Соёлын төвд "Нээлттэй хаалга"-ны өдрийг зохион байгуулж явууллаа. 

Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээнд Төсвийн байгууллага болон Аж ахуйн нэгж, ард иргэд амжилттай хамрагдлаа.

Уг арга хэмжээний үеэр бүх байгууллага 2026 оны эхний 4 сард хийсэн ажлын талаарх мэдээлэл өгч цаашид юу хийж ажиллаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажилласан.

Нээлттэй хаалганы арга хэмжээний дараа байгууллагын ажилчид, ард иргэдийн дунд хуулийн болон танин мэдэхүйн асуултаар АХА тэмцээн зохион явуулж шалгарсан эхний 5 хүнийг шагнаж урамшууллаа.

нийт 126 хүн арга хэмжээнд оролцлоо.

 

Сумын ИТХ-ын Ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11147
8638 / 77%
1130 / 10%
390 / 3%
989 / 9%