2026 оны 10 р сарын 02 ны өдөр Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг Өлгий сумын Соёлын төвд 16 цагаас зохион байгууллаа.
Энэхүү баярын үйл ажиллагаанд Сумын Засаг дарга, орлогч дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцон нийт багш, ажилчдадаа мэндчилгээ дэвшүүлэн олон жил ажилласан, ажил үйлсээрээ шалгарсан хүмүүсийг шагнаж урамшуулаа.
ИТХ-ын Хүндэт өргөмжлөөр Монгол хэлний багш Л.Нямхүү, Биеийн тамирын багш Д.Балжинням нарыг шагнаж урамшуулав. шагналыг Сумын ИТХ-аас 40,000 төгрөг дагалдан олголоо.




