2026 оны 10 сарын 20-21 ний өдрүүдэд Сумын ИТХ-ын даргын А/08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын төсөвт байгууллага болон ШТС, Банк, Дулааны салбараар орж дараах ажлын дарааллаар ажиллаж зөвлөн туслаж ажиллалаа.
- Байгууллагын цаг ашиглалт
- Харилцаа, хандлага
- тохижилт, соёлжилт
-хийгдсэн ажлын гүйцэтгэл, чанар
- төсвийн зарцуулалт
- өвөлжилтийн бэлтгэл ажил
Уг ажлын хүрээнд 2026 онд ОНХС-аас хийгдэх ажлын явц, гүйцэтгэлийг хянан цаашид сум орны зүгээс ямар ажил дээр анхаарах тал дээр зөвлөн саналыг авч цаашид сумын жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгах талаар санал солилцон ажиллалаа.












